Бусдын амь нас, эрүүл энхийн төлөөх байгуулсан баатарлаг үйлсээрээ "Халуун зүрх" шагнал хүртсэн цэргийн залуусын тухай мэдээллийг уншсан нэгэн иргэн бидэнд хандлаа.
Учир нь 2021 оны 7 дугаар сард Дархан-Уул аймагт оршин суугч аав, хүү хоёрыг амарч байхад гэрт нь цахилгаан утас, богино холболтоос үүссэн гал дүрэлзэн гарсан байна. Улмаар утаа цонхоор гарахад байдлыг анзаарсан залуу 4 давхрын тагтаар дамжин, тус айлд нэвтэрч, угаартсан аав хүү хоёрын амь насыг богино хугацаанд аварч чадсан байна.
Энэ баатарлаг үйлсийг байгуулсан залуу нь өдгөө ҮБХИС-ийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Ерөнхий цэргийн командын дөрөвдүгээр дамжааны сонсогч М.Лувсандэмбэрэл гэдгийг аврагдсан аав, хүү хоёр өнөөдөр энэхүү хуудсаар дамжуулан уламжилж, эр зоригт, ирээдүйн офицер залууд маш их баярлаж явдгаа илэрхийлсэн юм. Аймгийн Онцгой байдлын газар, орон нутгийн удирдлагууд ч сонсогч залууд талархал илэрхийлсэн байна.