Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Вьетнамд аялж явсан Монголчууд Швед иргэдийн мөнгийг хулгайлсан хэргээ хүлээжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Вьетнамд аялж явсан монголчууд гадаад хүний виза карт хулгайлаад данснаас 21.000 ам.доллар гаргаж авсан. Мөн хулгайлсан мөнгөөрөө алт мөнгөний дэлгүүрээс худалдан авалт хийсэн байжээ. Нийт 14 Монгол байснаас наймыг Вьетнамаас, зургааг нь Камбужаас барьжээ. Вьетнамын мэдээллийн хэрэгслүүдээр Монголчуудаас болгоомжил гэсэн утгатай мэдээнүүд цацагдсан байсан.

Тэгвэл Вьетнам улсын цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт Швед иргэдийн картыг хулгайлсан байж болзошгүй найман Монгол иргэнийг баривчилжээ. Цагдаагийн байгууллагынхан мөрдөн байцаалтын явцад тэдгээр Монгол иргэдийг өмнө нь хулгайн хэрэгт сэжиглэгдэж байсныг тогтоосон байна.

Хэрэгт сэжиглэгдэж буй Монголчууд Швед иргэдийн мөнгийг хулгайлсан хэргээ хүлээсэн талаар Вьетнам улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Эрүүл мэндийн салбарныхан “алхангаа ярилцъя“ арга хэмжээг зохион байгуулж байна
Эрүүл мэндийн салбарныхан “алхангаа ярилцъя“ арга хэмжээг зохион байгуулж байна
 
YONHAP NEWS: Прокуророос баривчлагдаад буй Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үргэлжлүүлэн 20 хоног хорьж шалгах төлөвтэй байна
YONHAP NEWS: Прокуророос баривчлагдаад буй Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үргэлжлүүлэн 20 хоног хорьж шалгах төлөвтэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.