Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд дөрөвдүгээр багийн малчин 60 настай Ч.Цэгмид гуай нийт 790 км замыг гүйж туулан өнөөдөр Улаанбаатар хотод бариандаа орлоо. Тодруулбал, тэрбээр холын зайн гүйлтээ өнгөрсөн тавдугаар сарын 10-нд Хавтгай улааны арын хондны хаваржаанаасаа эхлүүлсэн юм байна
Улмаар өнөөдөр 11:40 минутад Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд барианд орж ирснээр нийт 790 км замыг 24 хоногт туулсан амжилтыг үзүүлсэн юм.
Дөрвөн хүүхдийн ээж, малчин эмэгтэй Ч.Цэгмид нь Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой, Монгол улсын Гавьяат багш Н.Биндэръяагийн нэрэмжит Номгон сургуулийн 60 жилийн ойд зориулан малчдын тэсвэр хатуужлыг харуулахаар нийт малчдаа төлөөлөн энэ гүйлтийг хийсэн гэдгийг барианд орох үеэрээ сэтгүүлчдэд хэллээ.