Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын Ерөнхий прокуророор УЛСТӨРЧДИЙГ томилж болох ХУУЛЬ САНААЧИЛЖЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Эрх баригчид Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг солих гэж байгаа тухай бид мэдээлж байв. Тодруулбал, эрх баригчид гурван үндэслэлээр Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг “явуулах” процессыг өрнүүлнэ хэмээн мэдээлсэн. Уг нийтлэлийг энд дарж уншина уу.

Үүнийг үнэн болохыг эрх баригчдын санаачилж буй хууль баталж байна. Тодруулбал, Улсын ерөнхий прокуророор иргэнийг, бүр тодруулбал, улстөрчийг томилж болох хуулийг тэд санаачилсан байна.

Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд Улсын Ерөнхий прокуророор прокурорыг томилно гэдгийг Монгол Улсын иргэнийг болгон өөрчилсөн байна.

Энэ нь Ерөнхий прокуророор улстөрчид томилогдох боломжтой болж байгаа төдийгүй, эрх баригчид ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдоржийг томилохоор хуулийг өөрчилж байна гэсэн иргэдийг хардлага ч цахим орчинд хүчтэй өрнөж байна.

СУДАЛГАА: Завханчуудын 38 хувь Ц.Цэрэнпунцагийг, 19 хувь нь Б.Баярсайханыг ДАХИЖ СОНГОХГҮЙ
СУДАЛГАА: Завханчуудын 38 хувь Ц.Цэрэнпунцагийг, 19 хувь нь Б.Баярсайханыг ДАХИЖ СОНГОХГҮЙ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд