Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-аас орж ирсэн түймрийг унтраахад үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдыг нислэг тэргээр авчирна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 50 секунд

Энэ сарын 25-ны 19.00 цагийн орчимд Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Минжийн Хангай” гэх газар ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн 740-741 дүгээр тэмдэгтийн дагуу ойн түймэр хил давж орж ирсэн. Дуудлагын дагуу ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын даргын шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг Сэлэнгэ аймгийн Хүдэр, Хэнтий аймгийн Батширээт сумын зааг Минжийн хангайд ОХУ-ын талаас Улсын хил давж орж ирсэн ойн түймрийг агаараас тандах, түймрийн зураглал гаргах, Үндэсний аврах бригад, Төв аймгийн Онцгой байдлын газар, НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг түймрийн голомтод тээвэрлэн хүргэхээр энэ сарын 07:36 цагаас эхлэн 05.27-ны өдрийн 13:00 цаг хүртэл нийт 9 удаагийн нислэгийг үйлдсэн байдаг.

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг 05.27-ны өдрийн 13:34 цагт түймрийн голомтоос Улаанбаатар хотын чиглэлд хөөрч, мөн өдрийн 14:32 цагт ангийн байрлалд газардсан. Түймрийг 05.27-ны өдрийн 18:16 цагт цурамд оруулж, 05.29-ны өдрийн 21:37 цагт бүрэн унтрааж, Хилийн цэргийн 303 дугаар ангийн Минжийн заставын сургалтын орлогчид хүлээлгэн өгсөн байна. Түймрийн голомтод үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг зөөвөрлөн авчрахаар “ЕС-145” загварын нисдэг тэрэг энэ сарын 30-ны буюу өнөөдөр 07.17 цагт хөөрсөн байна.

АН-ын бүлэг ХУРАЛДАХГҮЙ
АН-ын бүлэг ХУРАЛДАХГҮЙ
 
“бест баззер 2026” барилдаанд аймгийн арслан М.Баяржавхлан түрүүлж, 20 сая төгрөгийн  эзэн боллоо
“бест баззер 2026” барилдаанд аймгийн арслан М.Баяржавхлан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.