АН-аас долоо хоног бүр цаг үеийн асуудлаар мэдээлэл өгдөг 4/11 хурал боллоо. Энэ үеэр АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү "Би Х.Нямбаатарыг ойлгож байгаа. Манай хүн чинь маш завгүй. Бүх юмны ажлын хэсгийн ахлагч хийдэг. Хувь хүний хувьд ч ядарч байгаа нь хэвлэлээр харагдсан. Хүн гэдэг утгаараа ядрах нь ойлгомжтой учраас нэг сар амрах хэрэгтэй. Тэгэхгүй бол эрүүлээр сэтгэхээ больчихоод байна. Уг нь Эрүүгийн хуулийг шүүмжилдэг байснаа одоо Ц.Нямдоржийг үгэнд ордог болсон. Засгийн газарт хэд хэдэн шаардлага тавимаар байна. Нэгдүгээрт, сайд нараа хурдан томил. ТНБД нар нь эрүүгийн хэрэгтэн болох гээд байна. Хоёрдугаарт, яриад байгаа өвөө нараа чөлөөл. 3 мянган өвөө, эмээ нараа чөлөөлвөл ажлын байр нэмэгдэж, мерит зарчмаар хүмүүс албандаа томилогдоно. Хэт их ачаалаас болоод энэ улсын хуулийн бодлогыг атгаж байгаа хүн ноцтой хуулийн төсвийг оруулж ирсэн. Дүүгээ би өрөвдөж байна" гэв.
“Х.Нямбаатар хэт их ядраад эрүүлээр сэтгэхээ больчихож“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.