Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг 2019-2021 оны хооронд хүний нөөцийн 60 орчим хувийг сонгон шалгаруулалтгүй томилжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 19 секунд
Гэрэл зургийг mpa.mn

АТГ-ын ажлын хэсэг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нэг сарын хугацаатай ажиллаж байгаа аж. Үүний хүрээнд илэрсэн зөрчлийн талаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш "Авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл бүрдсэн байна гэх дүгнэлт гарсан. Эрүүл мэндийн тухай болон эмнэлгийн тусламжийн хуульд заасанчлан төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг эмнэлгийн болон олон нийтийн төлөөллийг ороолцуулалгүйгээр сонгон шалгаруулалтыг нэр төдий зохион байгуулсан, эмнэлгийн хамт олны төлөөллийг танилцуулалгүйгээр сонгон шалгаруулсан, олон нийтийг төлөөлөх гурван гишүүнийг сонгон шалгаруулалтгүй томилсон тохиолдлууд гарсан" гэв.

Мөн АТГ-аас Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2019-2021 оны хооронд албан хаагчдыг сонгон шалгаруулалтыг дагуу томилсон эсэхийг шалгахад хүний нөөцийн 60 орчим хувийг сонгон шалгаруулалтгүй томилсон болохыг тогтоожээ. Сонгон шалгаруулалтад хамрагдаагүй алба хаагчдын албан тушаалын байдлыг харахад дийлэнхи хувийг эмнэлгийн удирдах болон хэлтэс албадын дарга нар эзэлжээ.

Улаанбаатарт 13 хэм дулаан
Улаанбаатарт 13 хэм дулаан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.