Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИНФО: Хэвлэлийн эрх чөлөө ба цахим сэтгүүл зүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 39 секунд

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр /2022.05.03/ тохиож байна. Үүнтэй холбогдуулан UBN.MN сайт хэвлэл мэдээллийн салбар дахь сонирхолтой баримтуудыг уншигч танд хүргэж байна.

Тайлбар: “Хил хязгааргүй сурвалжлагчид” ТББ 180 улс орныг хамруулсан жил тутмын хэвлэлийн эрх чөлөөний индекс үзүүлэлтээ танилцуулдаг. Манай улсын хувьд өнгөрөгч 2021 онд хэвлэлийн эрх чөлөөгөөр 180 орноос 68 дугаар байрт бичигдэж, 2020 оны үзүүлэлттэй харьцуулахад 5 байраар дээшилжээ. Тэгвэл хөрш хоёр их гүрний хувьд хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 улсын сүүл мушгидаг байна. Тодруулбал, БНХАУ 177, ОХУ 150 дугаар байрт бичигдсэн байна.

Тайлбар: “Хил хязгааргүй сурвалжлагчид” ТББ 180 улс орныг хамруулсан жил тутмын хэвлэлийн эрх чөлөөний индекс үзүүлэлтээр манай улс 2002 оноос хойш хэрхэн үзүүлэлттэй гарсныг дээрх инфогоос харж болно.

Тайлбар: МongoliaOnline буюу www.mol.mn сайтын анхны хувилбар интернэтэд тавигдаж, компьютерийн MN сэтгүүлийн анхны дугаар 1996 оны гуравдугаар сард гарав.

Тайлбар: Монгол Улсад жилд дунджаар 200 гаруй оюутан сэтгүүлзүйн чиглэлээр суралцаж төгсдөг боловч тэдгээрийн 30 орчим нь л мэргэжлээрээ ажилладаг гэх судалгаа байна.

Тайлбар: Энэ оны байдлаар манай улсад хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 171 бүртгэлтэй сайт байна.

Тайлбар: Манай улсад үйл ажиллагаа явуулж буй 171 сайтын 26 нь редакцын зохион байгуулалттайгаар ажиллаж, мэдээ мэдээллээ бэлтгэн олон нийтэд түгээдэг байна.

Тайлбар: Жилд дунджаар 25-30 мэдээллийн сайт шинээр нэмэгддэг боловч мөн тооны сайт нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйлээс шалтаалан хаагддаг аж.

Тайлбар: Судалгаагаар хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын дийлэнх нь 26-35 насныхан байна.

Тайлбар: Иргэдийн мэдээ, мэдээлэл хүлээн авдаг хамгийн чухал эх сурвалжийг олон нийт хэрхэн тодорхойлсон байдлыг цаг хугацааны дарааллаар дээрх инфод бэлтгэлээ. Тодруулбал, 2009 оноос хойш хүн амын дунд интернет цахим орчин мэдээ мэдээллийг хүлээн авах чухал эх сурвалж нь болжээ.

Б.Бямба-Очир: Гэрэл зургаар дамжуулан үнэнийг мэдээлэх зарчим баримталдаг
Б.Бямба-Очир: Гэрэл зургаар дамжуулан үнэнийг мэдээлэх зарчим баримталдаг
 
ХЭҮК Нийтийн тээврийн газартай хүний эрхийн боловсролыг түгээх, хөхиүлэн дэмжих чиглэлд хамтран ажиллана
ХЭҮК Нийтийн тээврийн газартай хүний эрхийн боловсролыг түгээх, хөхиүлэн дэмжих чиглэлд хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.