Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр ХУРАЛДАХГҮЙ бололтой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 59 секунд

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өчигдөр хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй. Учир нь гишүүд яллагдагчаар татсан тогтоолтойгоо бүрэн танилцаагүй, тус хорооны ирц бүрэн бус, хуулийн байгууллагуудаас нэмэлт материал авна гэх шалтгаанаар шийдвэрээ гаргаж чадаагүй юм.

Тэгвэл тус хороог өнөөдөр хуралдах болов уу гэсэн хүлээлт байгаа боловч өнөөдөр хуралдахгүй гэж эх сурвалж мэдээлж байна. Учир нь Ерөнхий прокурор, АТГ-аас нэмэлт материалууд авна. Мөн гишүүд яллагдагчаар татсан тогтоолтойгоо бүрэн танилцаж, нэмэлт тайлбар өгөх юм байна. Түүнчлэн Халдашгүй байдлын дэд хорооны дарга өвчтэй байгаа аж.

Гэхдээ хуулийн хугацаа даваа гаригт дуусах тул маргааш багтаж хуралдах юм байна.

Ц.Мөнх-Оргил: Ерөнхий прокурор, АТГ-аас нэмэлт материал авч, гишүүд нэмэлт тайлбар өгнө
Ц.Мөнх-Оргил: Ерөнхий прокурор, АТГ-аас нэмэлт материал авч, гишүүд нэмэлт тайлбар өгнө
 
УИХ-ын хаврын ээлжит чуулган 278 хууль тогтоомж баталснаар хаалтаа хийлээ
УИХ-ын хаврын ээлжит чуулган 278 хууль тогтоомж баталснаар хаалтаа хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.