Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Зүмбэрэллхам: Бусдын төлөө зүтгэж, өөрийгөө түүнд зориулж, тангарагтаа үнэнч байгаарай

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 31 секунд

Төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж, зохих шаардлагыг хангасан 19 шүүхийн Тамгын газрын 94 албан хаагч өнөөдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.

Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журамд заасны дагуу Тангараг өргөх ёслолыг тусгайлан бэлдсэн танхимд зохион байгуулах тухай зохицуулалт цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2 жил хэрэгжээгүй байсан юм.

Төрийн албан хаагчийн тангаргаа өргөсөн шүүхийн захиргааны залуу албан хаагчдад хандан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам “Бусдын төлөө зүтгэж, өөрийгөө түүнд зориулж чадах, Монгол Улсынхаа хөгжлийн төлөө ажиллах чадвартай үнэнч, өгөөмөр хүмүүсийн ажил бол төрийн алба. Төрийн алба дотроо шүүхийн захиргааны алба гэдэг нь гүйцэтгэдэг чиг үүргээрээ онцлогтой. Шүүхийн салбарын шинэтгэл захиргааны алба хаагчдын ажлаас шууд хамаарна гэхэд хилсдэхгүй. Шүүхийн захиргааны албан хаагчид үнэнч шударгаараа бусдыг үлгэрлэгч байх ёстойг үргэлжид санаж яваарай. Өөрийн эрх ашгийг биш эх орон, ард түмэн, үндэстнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, тэдний төлөө эрдэм чадлаа зориулна хэмээн тангараглаж буй та бүхэн тангарагтаа ямагт үнэнч байгаарай” гэв.

Х.Нямбаатар: Хэн нэгэн хүн таны мэдээллийн сан руу нэвтэрч байгаа тохиолдол бүрт МЭДЭГДЭЛ ирдэг болно
Х.Нямбаатар: Хэн нэгэн хүн таны мэдээллийн сан руу нэвтэрч байгаа тохиолдол бүрт МЭДЭГДЭЛ ирдэг болно
 
Ч:67 буюу “Морингийн даваа-Нисэх” чиглэлийн нийтийн тээврийн хөдөлгөөнд 06 дугаар сарын 01-нийг хүртэл өөрчлөлт орууллаа
Ч:67 буюу “Морингийн даваа-Нисэх” чиглэлийн нийтийн тээврийн хөдөлгөөнд 06 дугаар сарын 01-нийг хүртэл өөрчлөлт орууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.