Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Туваан: Цалингийн асуудлыг яаралтай ярихгүй албан хаагчид гар дээрээ 550 мянган төгрөг авч байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 9 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Туваан "Цалинтай холбоотой асуудал маргаан дагуулах шинжтэй байна. Учир нь боловсролын байгууллага. Тэр дундаа сургууль цэцэрлэгийн багш нарын цалинг нэмэгдүүлсэн. Орон нутагт багш нар маш их баяртай байна. Зарим хэсэг нь буруутгаж байна. Гэхдээ ингэж болохгүй. Хүүхдүүдийн боловсролын төлөө явж буй багш нарын цалинг нэмэхээс өөр арга байхгүй. Хууль зөрчөөгүй бол нэмээд явах нь зөв.

Мөн ТЗ буюу төрийн захиргааны албан хаагчид гар дээрээ авч байгаа цалин ч үгүй хүмүүс байна. ТЗ-гийн 3-аар цалинжиж байгаа хүн гар дээрээ 550 мянган төгрөг авч байна. Тиймээс цалин нэмэх асуудлыг яаралтай ярихгүй бол төрийн албан хаагчид ялангуяа ТЗ-гийн албан хаагчдын асуудал хүнд байна шүү. Ийм бага цалинтай үед ажиллах боломжтой хүн ч алга. Төрийн албан хаагчийн шалгалт гээд дааж давшгүй босго өндөр шалгалт байна" гэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан "Тодотголтой холбоотой өөрчлөлт орж байгаа төсвийн хүрээнд шууд холбоогүй олон асуудал явж байна. Тиймээс төсвийн хүрээтэй холбоотой асууудалд хариулъя. Цалингийн асуудлыг тавдугаар сарын 1-нээс хойш хэлэлцэгдэх 2023 оны төсөв, 2024-2025 оны төсвийн хүрээний мэдэгдэлд нарийн орж ирнэ. Энэ удаагийн төсвийн тодотгол 2022 оных учраас цалингийн асуудал яригдаагүй" гэлээ.

БНТУ-ын Истанбул хотын Ойн газартай хамтран ажиллана
БНТУ-ын Истанбул хотын Ойн газартай хамтран ажиллана
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.