Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Олимп дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдад сар бүр урамшуулал олгодог. Энэ хасах саналтай байна. Тухайн үед нь медаль аваад ирэхэд нь улс эх орныхоо нэрийг гаргасан гээд нэг удаагийн урамшуулал олгоно уу гэхээс сар бүр урамшуулал олгоод байх нь утгагүй. Энэ бол хэмнэж болох зардал. Хэмнэлтийн бусад арга хэмжээ гэдэгт энэ хасах заалтыг оруулж өгнө үү" гэлээ.