Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТЦА: Амралтын өдрүүдэд ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 24 секунд

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 524 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 379 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 15 хүн гэмтэж бэртсэний 8 нийслэлд, 7 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1 , орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

-Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтсэн.
  • Мөргөлдөх хэлбэрээр 5 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.

-Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 5 осол бүртгэгдэж, 8 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
  • Мөргөлдөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 6 хүн гэмтсэн.

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 2 осол бүртгэгдсэн байна. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Хохирогч охин: Цагдаа ээмгийг маань хугартал цохиж, хана мөргүүлсэн
Хохирогч охин: Цагдаа ээмгийг маань хугартал цохиж, хана мөргүүлсэн
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна