Энэ сарын 14-ний өдөр буюу өнгөрөгч Пүрэв гарагт Ховд аймгийн Дарви сумын цагдаагийн хэлтсийн төлөөлөгч М нь 13 настай охиныг цагдаагийн байгууллага дээр авч очин улмаар 24 цагийн турш гавлаж биед нь халдаж, хэрэг тулгасан байж болзошгүй хэрэг гарчээ. Энэ талаар Ховд.мн сайтын сурвалжлах баг хохирогч охин болон түүний ар гэрээс тодруулга мэдээллийг авч хүргэсэн.
Хохирогч охин "Намайг хоёр цагдаа орж орж ирээд аваад явсан. Гарыг маань гавлаад, харанхуй өрөө рүү хийнэ гэж хэлсэн. Тэгээд буу тулгаад, гарыг чинь зүснэ гэсэн. Ээмэг хугартал цохьсон. Би харанхуй өрөөнөөс нь айсан. Хана мөргүүлсэн" гэх зүйлийг ярьжээ.
Эх сурвалж: Ховд.мн