Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: 20 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний биет үнэт металл, гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 12 секунд

Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр "Олон Улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй, гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстолоос сэргийлэх, нөлөөллөөс бууруулах тухай хуулийн төслийг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэж, өргөн барих нь зүйтэй гэж шийдлээ.

Засгийн газрын хуулийн төсөл өргөн барьснаар 8 чиглэлийн арга хэмжээ авна.

1. УИХ, Засгийн газар, Төв банк, хувийн хэвшлийнхэн нийгмийн ямар хариуцлагатай оролцох вэ гэдгийг тодорхой болгосон.

2. Монголбанкны хувьд мах, гурлын нөөц бүрдүүлэх, газрын тосны бүтээгдэхүүн импортлогчийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрт шаардлагатай хөнгөлөлттэй санхүүжилтийг харьцдаг банкуудаар нь дамжуулан банкны эх үүсвэрийг дайчлах.

3. Монголбанкнаас гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор банкаар дамжуулан алт олборлогч ААН-үүдэд эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгож, Лондонгийн металийн биржийн үнийг 5 хувийн нэмэгдэлтэйгээр дотоодын зах зээлээс алт худалдан авах

4. Засгийн газраас мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний хомстол үүсэхгүй байх арга хэмжээ авах, цогц төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг 5 хүртэл хувьд зохицуулалт хийх эрхийг ЗГ-т олгох

5. Засгийн газраас мах, гурилын нөөц бүрдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход шаардлагатай хүүгийн татаасыг жилийг батлагдсан нэгдсэн төсвийн зардлын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөгч захирагч хооронд хөрөнгийн болон урсгал зардлын хооронд төсвийн зохицуулалт хийж шийдэх

6. Монгол Улсын болон гадаадын иргэн харьяалалгүй иргэд 20 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглож байна гэх мэт 8 чиглэлээр ажиллана" гэлээ.

Б.Жавхлан: Засгийн газар баталгаа гаргаж, мах, гурил, шатахуун нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн татаасыг төлнө
Б.Жавхлан: Засгийн газар баталгаа гаргаж, мах, гурил, шатахуун нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн татаасыг төлнө
 
Т.Дүүрэнг 2.1 тэрбум төгрөг шамшигдуулсан байж болзошгүй хэрэгт яллагдагчаар татаж, шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ
Т.Дүүрэнг 2.1 тэрбум төгрөг шамшигдуулсан байж болзошгүй хэрэгт яллагдагчаар татаж, шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.