Өнгөрөгч гуравдугаар сарын 28-29-ны шилжих шөнө 23:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт приус маркийн автомашины жолооч нь үргэлжилсэн цагаан шугам давж эргэсэнээс Бенз маркийн автомашинтай мөргөлдөж улмаар такси барихаар зогсож байсан гурван иргэнийг мөргөж гэмтээсэн ноцтой осол гарсан.
Хэргийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд осолд өртсөн гурван хүний биеийн байдал хэвийн байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ. Холбогдогч жолооч нарын согтолтын зэргийг шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нь тогтоогдсон байна.
Осолд өртсөн гурван иргэний биеийн байдлыг ГССҮТ-өөс тодруулахад "31 настай Б баруун шуу ил хугаралтай байсныг мэс засал хийж ясны гэмтлийг эмчилсэн. Мөн 21 настай Э-гийн тархи дунд зэргийн бяцралттай, зөөлөн эдийн гэмтэлтэй, нүүр хэсэгтээ оёдол тавиулсан байна. Харин 22 настай М цээж дарагдалттай, бүтэн биеийн доргилттой гэх оноштойгоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна" гэв.