Хятадын өмнөд хэсэгт 132 зорчигчтой “China Eastern Airlines” агаарын тээврийн компанийн “Boeing 737” нисэх онгоц осолдсон. Тэгвэл ослын улмаас амь эрсэдсэн зорчигчдын заримынх нь цогцсыг олоогүй байгаа тухай тус улсын төв телевиз мэдээлжээ.
Тус телевизийн бичлэгээс харахад аврагчид мөн зорчигчдын хувийн эд зүйлс, тухайлбал шатсан хэтэвч, бичиг баримт зэргийг олж чадсан байна.
Мөн осолдсон онгоцонд "гадаадын зорчигч байгаагүй" гэж “China Eastern Airlines” компани мэдэгджээ.
Онгоцны осол болсны дараа “Boeing 737-800” загварын бүх нисэх онгоцыг нислэгт ашиглахыг түр зогсоосон байна. Америкийн нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компани ослын шалтгааныг мөрдөн шалгахад Хятадын эрх баригчдад туслахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.