Хэвлэл мэдээллийн редакцууд нэгдсэн Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд Хөгжлийн банкны асуудлаар шаардлага хүргүүллээ. Улмаар уг асуудалд Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор н.Ариунболд мэдээлэл өгөв.
Тэрбээр "Сэтгүүлчдийн тавьсан шаардлагыг хүлээн авч байна. Хөгжлийн банктай холбоотой асуудалд 2016 оноос хойш шалгагдаж, тодорхой хэргүүдэд ажиллагаа явагдаж, шийдэгдсэн.
2022 оноос хойш Хөгжлийн банкны асуудлаар хуулийн байгууллага эрчимтэй шалгаж байна. Тодруулбал, хэрэг бүртгэлтийн 29 хэрэг, мөрдөн байцаалтад 12 хэрэг шалгагдаж байна. Өөрөөр хэлбэл, 44 хэрэгт 74 ААН-ийг шалгаж байна. 2 их наяд 383 тэрбум төгрөгийн зээл олголт хуулийн дагуу явагдсан эсэх, мөнгө угаалт, авлига авсан эсэх зэрэгт мөрдөн байцаалт явуулж байна.
Мөрдөн байцаалт явуулж буй 12 хэрэгт нийт 22 хүн холбогдон шалгагдаж байна. Үүнээс 14 нь Хөгжлийн банкны албан тушаалтнууд байна. 8 нь ААН-ийн удирдлага албан хаагчид байна. Эрүүгийн хэрэг шалгах явцад 11 хүнийг цагдан хорьсон. 641 ширхэг үл хөдлөх битүүмжилсэн. 763 ширхэг тээврийн хэрэгсэл, арилжааны банкнууд дахь 104 ширхэг хадгаламжийн дансыг битүүмжилсэн. 25 ААН-ийн хувьцаа арилжаалах эрхийг зогсоосон" гэлээ.