Хэвлэлийн редакцууд нэгдэж, Хөгжлийн банкны асуудлаар Улсын Ерөнхий прокурорт шаардлага хүргүүлж байна. Энэ үеэр zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг "Хөгжлийн банктай холбоотойгоор хэвлэлүүд нэгдэж үндсэн дөрвөн ажлыг хийхээр болсон. Хөгжлийн банктай холбогдсон МАН-ын эрх бүхий улс төрчидтэй хариуцлага тооцох шаардлагыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгаланд өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн. Хүлээж авч, энэ долоо хоногт хариу өгнө гэдгээ мэдэгдсэн. Хоёрдугаарт, УИх-ын Г.Зандашатартай уулзаж нээлттэй сонсголд хэвлэлийнхний оролцоог нэмэгдүүлэх талаар уулзалт хийсэн. Өнөөдөр Улсын Ерөнхий прокурортой сэтгүүлчдийн төлөөлөл уулзлаа.
Нийслэлийн прокурорын газарт таван прокурор зөвхөн Хөгжлийн банктай холбоотой асуудалд хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн прокурорын газарт 29 хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгагдаж байгаа, 12 хэрэг мөрдөн байцаалтын ажиллагааны шатанд яваа юм байна. 22 хүнийг холбогдуулан шалгаж байгаагийн 11-ийг цагдан хорьсон гэх мэдээллийг өглөө. Сэтгүүлчдийн шаардаж буй буй ажлууд тодорхой хэмжээнд үр дүнд хүрч байна" гэв.