Энэ сарын 21-27-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд XX зууны манлай дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээнээс “Истанбул-2022” насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ-д эх орноо төлөөлөх тамирчныг сонгон шалгаруулах аж. Цаашлаад “Парис-2024” олимпийн шигшээ багийг бүрдүүлэх юм байна.
Тус тэмцээнд Лондон-2012 олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар нар тулалдахаар бүртгүүлжээ.
У.Мөнх-Эрдэнэ тус тэмцээнд 19 дэх удаагаа оролцож байгаа аж.