Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Нэгдүгээр эгнээг чөлөөлөх гэдэг бол үнэхээр арга ядсан арга

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

Түгжрэлийн томоохон хэсэг Нисэх, Яармагт байдаг. Түгжрэлийг бууруулахын тулд нэгдүгээр эгнээг чөлөөлөх боломжтой эсэх талаар Хотын дарга Д.Сумъяабазараас тодруулахад "Нэгдүгээр эгнээ бол үнэхээр арга ядсан арга. Цахим шилжилт буюу “Ухаалаг Улаанбаатар” нэгдсэн платформ руу орж, яаралтай замын хяналтыг бүрэн тогтоохгүй бол увайгүй хүмүүс их байна. Эхний ээлжид 60 автобус орж ирэх гэж байгаа. Тендерийн хуульд төрийн үйлчилгээг иргэдэд хүртээх тал дээр зөв зохицуулалтыг оруулъя гэсэн санал бид өгсөн. 2020 оны төсөв дээр суугаад 2021 онд зарласан тендерийн автобус одоо хүртэл орж ирээгүй байна. Энэ мэтчилэн асуудлууд томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамгийн том гох, дэгээ, хавх болно.

Нэгдүгээр эгнээ гэдэг бол арга ядсан арга. Гэхдээ нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажлыг шуурхай хийе. Хоёрдугаарт, хяналт тавих гэхээр суурилуулсан камер бараг байхгүй. Хаагуур хэн дүрэм зөрчиж байгааг хянаж чадахгүй. Шийдэх ёстой тулчихсан асуудал байгаа учраас цаг хугацаа хэрэгтэй. Хөрөнгө санхүүг босгож, төсөв дээр сайн суулгаж, гаднын компаниудтай гэрээ, хэлцлүүд хийлээ. Тодорхой хугацаанд арга ядсан зохицуулалтаар явахаас өөр сонголтгүй. Наймдугаар сарын 31-ний дотор 560 автобусыг нийтийн тээврийн парк шинэчлэлтэд оруулах хатуу үүрэг даалгаврыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнд өгсөн. Иймд 560 шинэ автобус хотын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтэрч, иргэдэд үйлчилж эхэлнэ гэж та бүхэн ойлгож болно" гэлээ.

ЭМЯ: 77 тохиолдол батлагдаж, 16 хүний биеийн байдал маш хүнд байна
ЭМЯ: 77 тохиолдол батлагдаж, 16 хүний биеийн байдал маш хүнд байна
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц