Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УБТЗ-ын 15 дарга өөрсдийгөө 790 сая төгрөгөөр ШАГНАЖЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас "Улаанбаатар төмөр зам ХНН"-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны нэгдүгээр сарын 1 хүртэлх хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтаар нэр бүхий 15 хүнийг Алтанширээ дэх Газрын тосны үйлдвэрийн дэд бүтэц 27 км төмөр замын ажлыг гүйцэтгэхэд сайн ажилласан гэж 790.000.000 төгрөгөөр шагнасан зөрчил илэрсэн байна.

Тодруулбал, нэг хүнийг 40-65 сая төгрөгөөр шагнасан бөгөөд шагнуулсан хүмүүс нь дандаа өндөр албан тушаалтай том дарга нар байсанд УБТЗ-ын ажилчид ихэд эгдүүцэж байгаагаа илэрхийлжээ.

Тус нэрсийн жагсаалтыг УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны аудиторын АКТ-ыг хүргэж байна.

Мөн ажилчдын эсэргүүцсэн сэтгэгдлийг хүргэж байна.

Дархан-Уул аймагт бүх цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоногоор хязгаарлалаа
Дархан-Уул аймагт бүх цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоногоор хязгаарлалаа
 
Иргэн та сонгуульдаа идэвхтэй оролцоорой
Иргэн та сонгуульдаа идэвхтэй оролцоорой
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.