Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох захирамж гарлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 47 секунд

Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-ны өдрийн 10.00 цагт нээлтээ хийхээр товлоод байгаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэг, УИХ2ын 2022 оны 8 дугаар тогтоолыг үндэслэн “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 3 дугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” захирамжийг гаргалаа.

Чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийг УИХ-ын дарга сар бүр захирамжаар баталж байхаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заажээ.

Маргааш дархлаажуулалтын цэгүүд амарна
Маргааш дархлаажуулалтын цэгүүд амарна
 
Сумын заан Б.Цагаанбанди хоёр дахь удаагаа түрүүллээ
Сумын заан Б.Цагаанбанди хоёр дахь удаагаа түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.