Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хаанбанкны хувьчлалтай холбоотой гомдол бүхий захидал Монголбанкинд ирээгүй“

Огноо
Унших
1 минут 18 секунд

Монгол банкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Хаан" банкны хувьчлалын асуудлаар мэдээлэл өгөв. Тэрбээр "Янз бүрийн мэдээлэл гарч байгаа. Тус банкны хувьцаа эзэмшигч Савада өөрийн хувьцааныхаа тодорхой хэсгийг зарахаар болсон. Хаан банкны 45 хувь нь Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Савада Холдинг компанийн эзэмшилд байдаг. Тус компани нь 1958 онд байгуулагдсан. Дороо олон охин компанитай. Үүний нэг нь Хаан банк. Тэгэхээр Хаан банкны хувь эзэмшилд өөрчлөлт орвол заавал Токиогийн хөрөнгийн биржээр дамжиж гүйлгээ хийгдэнэ.

Савада АТГ-д хаяглаад гомдолтой гэсэн захиа ирүүлсэн гэж сонссон. Гэхдээ энэ захиа Монголбанкаар дамжаагүй. Банкны тухай хуулиар Монголбанктай асуудлаа шийдэхээр ирвэл заавал банкаараа дамжуулдаг. Хаан банктай холбоотой аливаа асуудал заавал банкаараа дамжина.

Хаан банк таван хувьцаа эзэмшигчтэй. 2019 оноос эхлэн зарах процесс эхэлсэн. Зарах зөвшөөрөл хүсэлтээ Монголбанкинд өгч байсан" гэлээ.

Б.Бат-Өлзий: Барьц халах үйлдэл цохиж буй мэт харагдсан байна, уучлаарай
Б.Бат-Өлзий: Барьц халах үйлдэл цохиж буй мэт харагдсан байна, уучлаарай
 
Чанаргүй зээл сүүлийн 15 жил байгаагүйгээр буурч, нөлөө бүхий таван банк 530 тэрбумын ногдол ашиг хуваарилахаар болов
Чанаргүй зээл сүүлийн 15 жил байгаагүйгээр буурч, нөлөө бүхий таван банк 530 тэрбумын ногдол ашиг хуваарилахаар болов
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.