Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бат-Өлзий: Барьц халах үйлдэл цохиж буй мэт харагдсан байна, уучлаарай

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 54 секунд

"Бизкон аудит" ХХК 20 жилийн ойдоо зориулж Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдааныг өчигдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулсан.

Энэ үеэр Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий, Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын начин Ж.Ням-Эрдэнэ нарын барилдааны үеэр Б.Бат-Өлзийг өрсөлдөгч бөхөө цохиод авлаа хэмээн олон нийт бухимдаад байсан юм.

Тэгвэл энэ талаар МУ-ын харцага Б.Бат-Өлзий дараах тайлбарын хийжээ. Тэрбээр "Сайн байцгаана уу. Өчигдөр болсон барилдаан дээр тавын даваанд Ж.Ням-Эрдэнэ начинтай барилдах үед барьц халах үйлдэл цохиж буй мэт харагдсан байна. Бөхдөө хайртай Монголчуудаасаа уучлал гуйж байна" гэжээ.

Украинд 150 гаруй орны нийт 76,548 оюутан суралцаж байна
Украинд 150 гаруй орны нийт 76,548 оюутан суралцаж байна
 
Ц.Туваан: Гангийн үйлдвэрлэл, нүүрсний үнэ унаж байгаа үед Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээр илүү ач холбогдолтой болно
Ц.Туваан: Гангийн үйлдвэрлэл, нүүрсний үнэ унаж байгаа үед Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээр илүү ач холбогдолтой болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.