Украинд өрнөж буй эзлэн түрэмгийллийн үеэр амь үрэгдсэн энгийн иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Ням гараг гэхэд Украины хүний эрхийн комиссар 210 энгийн иргэн амиа алдсаны дотор хэд хэдэн хүүхэд байгаа талаар мэдэгдэв.
Амиа алдагсдын дунд нийслэл Киев хотын бага сургуулийн сурагч долоон настай Полина гэх охин байжээ. Киевийн эрх баригчдын мэдээлснээр охин эцэг эхийнхээ хамт Оросын хорлон сүйтгэх, тагнуулын бүлэгт буудуулж амиа алдсан байна. Полинагийн эгч нь эрчимт эмчилгээнд, ах нь тусдаа хүүхдийн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Эх сурвалж: BBC