Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Playboy метаверс ертөнцөд хөл тавьж, өөрсдийн лого бүхий NFT-г гаргана

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 9 секунд

Насанд хүрэгчдэд зориулсан Playboy сэтгүүл метаверс ертөнцөд хөл тавихаар шийдсэнээ албан ёсоор мэдэгджээ.

Орон нутгийн цагаар 13-ны өдөр Playboy компани дижитал ертөнцөд нөлөөгөө өргөжүүлэн NFT гаргаж, метаверс ертөнцөд дижитал "Playboy харш" барихаар шийдсэн тухай CNBC суваг мэдээлэв. Насанд хүрэгчдэд зориулсан Playboy сэтгүүл нь 1980-аад оны үед бизнесийнхээ хамгийн оргил үед хүрээд байсан ч цаасан сэтгүүлийн эрэлт багасахын хэрээр огцом уналтанд ороод байсан юм. Тиймээс тус компанийн зүгээс нийгмийн сүлжээ болон NFT, метаверс зэрэг цахим ертөнц дэх брэндийн нөлөөгөө өргөжүүлэхээр төлөвлөж байгаа нь энэ аж.

Тодруулбал, тус компани нь өөрийн лого бүхий туулайн дүрст NFT-г олон нийтэд танилцуулж, "Centerfold" нэртэй дижитал платформыг мөн үүсгэн байгуулаад байна. Үүнээс гадна метаверс ертөнцөд шинэ “Playboy харш” барихаар төлөвлөж буйгаа мэдэгдэв.

Энэ мэтчилэн “хуучны” сэтгүүлүүд метаверс зэрэг шинэ үеийн технологи руу хошуурах болсон нь мэдээж бизнесийн ертөнцөөс амь гарч үлдэх гэсэн нэг алхам билээ. Тус сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнер амьд ахуй цагтаа “Playboy харш”-д тухайн үеийнхээ хамгийн нэр хүндтэй загвар өмсөгчид болон олны танил алдартнуудыг урин авчирч зугаацан түүгээрээ ч олны анхаарлыг ихээр татдаг байсан хэдий ч түүнийг нас барсны дараа энэ бүхэн үгүй болсон юм. Playboy-ийн гүйцэтгэх захирал Бен Кон CNBC сувагт өгсөн ярилцлагадаа "Сэтгүүл бол компанийн зөвхөн нэгээхэн хэсэг нь. Харин биднийг илтгэдэг туулайн толгой бүхий лого нь маш их үнэ цэнэтэй бөгөөд юугаар ч орлуулашгүй юм” хэмээн онцолжээ.

Эх сурвалж: Maeil

Ж.Соронзонтой холбогдуулж цагдаагийн том албан тушаалтныг шалгах бололтой
Ж.Соронзонтой холбогдуулж цагдаагийн том албан тушаалтныг шалгах бололтой
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.