Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Соронзонтой холбогдуулж цагдаагийн том албан тушаалтныг шалгах бололтой

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 37 секунд

Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй баримтад нэвтрүүлгийг сэтгүүлч С.Будрагчаа цувралаар хүргэж байгаа. Үүнд Ж.Соронзон захирал өөрийн төрсөн дүүтэйгээ түрээсийн гэрээ байгуулж сургуулиас их хэмжээний мөнгө шилжүүлдэг, өөрийн нөхөр Н.Лүндэндорж сургуульдаа 4.6-10 сая төгрөгийн цалинтай ажиллуулдаг гэх мэт ноцтой асуудлыг хөндөөд байгаа. Харин Ж.Соронзон нь сэтгүүлч С.Будрагчаад тодорхой тайлбар өгөөгүй бөгөөд худал мэдээлэл тарааж, дарамталж орлого олдог гомдлыг эрүүгийн цагдаагийн газарт гаргасан байдаг.

Бусдыг гүтгэсэн, худал мэдээлэл тараасан гэх гомдлыг тухайн дүүргийн цагдаагийн хэлтэс шалгадаг. Гэтэл Ж.Соронзон захирал нь шууд эрүүгийн цагдаагийн газарт гомдол гаргаж нөгөө хэд нь ч сэтгүүлчийг дуудаж, байцаах замаар дарамт үзүүлэх болсон нь цаанаа учиртай ажээ.

Тус газрын дэд даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа нь одоо ч Цагдаагийн Ерөнхий газрын маш том албан тушаалтан бөгөөд Орос 3-р сургуулийн эцэг эхийн зөвлөлийн даргаар ажилладаг гэх мэдээлэл байна. Цаашлаад Орос 3-р сургуулийн захиргаа эцэг эхийн зөвлөлдөө жил бүр квот өгдөг бөгөөд тухайн квотоор тус сургуульд элсэхэд 7 мянган ам.долларын авлигийн ханш тогтсон гэсэн гомдол ч АТГ-т очжээ.

Түүгээр ч зогсохгүй Хурандаа эцэг эхийн зөвлөлийн дарга маань Орос 3-р сургуулийн хашаанд хоёр ч байртай гэсэн мэдээлэл байна. Ж.Соронзон захирлыг Орос 3-р сургуулийн газрыг “алгадаж” орон сууцны барилга барьсан гэх асуудал маш олон жил яригдсаар ирсэн. Гэвч хэн ч түүнийг шалгаж, албан тушаалаас нь хөдөлгөж чаддаггүй. Ж.Соронзогийн гэгдэх жижиг “МАНАН” бүлэглэл нь энэ улсын хууль шүүх, шийдвэр гаргах бүх түвшинд хөл гартай, хэнд ч дарагддаггүй гэж ярьдаг.

Тэгвэл эрх баригчид, хууль хүчнийхэн уг асуудалд анхаарч олон жил бугшсан завхарлыг нэг мөр цэгцлэх ёстой гэдэг дээр санал нэгдсэн байна. Тодруулбал Ж.Соронзон захиралтай холбогдуулж цагдаагийн нэр бүхий хурандааг АТГ-т шалгахаар болжээ. Өмнө нь түүнийг салхитын мөнгөний ордын хэрэгт хахууль зуучилсан гэж тухайн хэрэгт холбогдогчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод мэдэгдсэн. Гэтэл үүний мөрөөр тухайн үеийн хууль хүчнийхэн ямар ч арга хэмжээ авалгүй өнгөрөөсөн байдаг. Тэгвэл энэ удаад түүний толгойг зүгээр илээд өнгөрөөхгүй бололтой. Удахгүй түүний нэрийг хууль хүчнийхэн зарлаж, албан тушаалаас нь түтгэлзүүлж шалгана гэсэн мэдээлэл байна.

Цаашлаад Ж.Соронзонгийн жижиг “МАНАН” бүлэгллийн гол лоббиг зохион байгуулдаг гэх эцэг эхийн зөвлөлийн гишүүдийг ч шалгах бололтой. Тэдний дунд төр засгийн өндөр албан тушаалтнууд, хууль хүчнийхэн, бизнесмэнүүд зэрэг тал бүрт танилтай, нөлөөтэй эрхмүүд байдаг гэж эх сурвалж мэдээлж байна.

Улаанбаатарт 15 хэм хүйтэн
Улаанбаатарт 15 хэм хүйтэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.