Сар шинийн баярт зориулсан Тарвалин хийдийн нэрэмжит Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 94 дэх удаагийн ээлжит барилдаан өчигдөр болж өндөрлөлөө. Тус барилдаанд 608 бөх барилдсанаас Архангай аймгийн Тариат сумын харьяат сумын заан Содномцэрэнгийн Майнбаяр 10 даван түрүүлж, Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, сумын заан Дэлгэрийн Цэрэнням үзүүрлэлээ.
Их шөвгийн гуравт Увс аймгийн Хяргас сумын харьяат, сумын заан Х.Бумбаяр шалгарч, дунд шөвгийн тавд Өвөрхангай аймгийн Сант сумын заан Д.Бат-Эрдэнэ, Увс аймгийн Тэс сумын заан Б.Өсөхбаяр нар үлдэв.