Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Залуу гишүүн алдаагаа засаад явна биз дээ гэсэн хүлээлттэй байсан

Ангилал
Улс төр Social pop
Огноо
Унших
1 минут 25 секунд

Өчигдөр болсон УИХ-ын ээлжит бус хуралдаанаар ахмадуудын тэтгэвэр нэмэх асуудлыг хэлэлцсэн. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, үг хэлэх үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал "Тэтгэврээр хүмүүс их улс төрждөг болсон. Хууль санаачилж үзээгүй, нэг үсэг ч тавьж үзээгүй Т.Доржханд гэдэг поп нөхөр бий болсон. Энэ хүн С.Одонтуяа гишүүний тархийг нь угаагаад сүүлдээ ул боов тараавал хуульчилна гэж ярьдаг хийх ажилгүй нэг хүн байна" гэсэн.

Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн Т.Доржханд өөрийн цахим хуудсандаа "Учрал гишүүн маань чуулганд том мэдэгдэл хийж, сошиалаар мундаг сэвэгджээ.

Уг нь залуу гишүүн алдаагаа засаад явна биз дээ гэсэн хүлээлттэй байтал Доржханд ганц ч хуулийн үг, үсэг санаачлаагүй, ажил хийдэггүй нөхөр гээд зарлаад, зарчим биш хувь хүмүүсийн асуудал болгочихлоо. Хэрэв хариу өгөхгүй бол ХҮН-ын залуус ажилгүй, арчаагүй гээд нийгэмд ойлгогдох тул журмын нөхдийнхөө хөдөлмөрийг хүндэтгээд энэ постыг оруулж байна" хэмээгээд өөрийн санаачилсан, ахалсан, оролцсон хууль, тогтоомжийн хураангуй жагсаалтыг танилцуулжээ.

“2022 онд бүрэн ашиглалтад орох бүтээн байгуулалтаас зөвхөн  “Богд Зонхова” цогцолбор төслийг хассан“
“2022 онд бүрэн ашиглалтад орох бүтээн байгуулалтаас зөвхөн “Богд Зонхова” цогцолбор төслийг хассан“
 
“Нам байгуулаад хэдэн төгрөг авчихъя гэж бодож яваа хүн энд нэг ч байхгүй“
“Нам байгуулаад хэдэн төгрөг авчихъя гэж бодож яваа хүн энд нэг ч байхгүй“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.