Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“2022 онд бүрэн ашиглалтад орох бүтээн байгуулалтаас зөвхөн “Богд Зонхова” цогцолбор төслийг хассан“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 36 секунд

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.01.29) хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад дагалдах хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад дагалдах хуулийн төслүүдийг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ц.Туваан, Ж.Бат-Эрдэнэ, Б.Чойжилсүрэн нар төсвийн тодотголын эх үүсвэрийг хэрхэн шийдсэн, ойрын гурван жилд нийгмийн даатгалын санд үүсэх ачааллыг тооцсон эсэх, төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв хооронд хийсэн зохицуулалтаас үүдэн ирэх жилд гарах эдийн засгийн эрсдэлийн талаар асууж, хариулт авлаа.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат "Төсвийн тодотголын тухай хуулийн төсөлд тусгаснаар нийт 637 тэрбум төгрөгийн тэтгэврийн нэмэгдлийн төсвийн зохицуулалтыг хийнэ. Үүнээс өнгөрсөн оны нийгмийн даатгалын давсан орлого 326 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц төсвийн зохицуулалт дотор төсвийн хөрөнгө оруулалтаас 123 төслийн 260 тэрбум төгрөг, 50 орчим тэрбум төгрөгийн урсгал зардал, 30 орчим тэрбум төгрөгийн гадаад зээл, тусламжийн зохицуулалтыг тус тус хийж байна. Тодотголд 2022 онд бүрэн ашиглалтад орох бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын аливаа үйл ажиллагааг зогсоогоогүй. Зөвхөн “Богд Зонхова” цогцолбор төслийг хассан" гэдгийг хэллээ.

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад дагалдах хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Д.Сумъяабазарыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар улираан томиллоо
Д.Сумъяабазарыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар улираан томиллоо
 
Үндэсний номын сангийн барилгаас болж орон сууц захиалсан иргэд “ГУДАМЖИНД“ гарчээ
Үндэсний номын сангийн барилгаас болж орон сууц захиалсан иргэд “ГУДАМЖИНД“ гарчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.