Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2057 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 1129 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 928 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Ковид19-ийн шалтгаант нас баралт бүртгэгдээгүй байна.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 3088
-Хүндэвтэр 6447
-Хүнд 913
-Нэн хүнд 106 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 56915 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 10554 иргэн байна. Үүний 1411 нь жирэмсэн, 2031 хүүхэд байна.