Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ: Украинтай дайн хийхийг хүсэхгүй байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 6 секунд

Орос, Украины хооронд дайны аюул нүүрлээд буй энэхүү цаг үеийг барууны орнууд өөрсдөдөө ашигтай байдлаар ашиглахыг хүсэж байгаа бололтой гэж Оросын ГХЯ-наас пүрэв гарагт мэдэгдээд, Москва ч, Киев ч энэ хувилбарыг хүсэхгүй байна гэжээ.

Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Алексей Зайцев Украины өнөөгийн хурцадмал байдлыг барууныхан улам өөгшүүлж байгаа талаар дурдсан байна.

Тэрбээр "Бид хэн нэгэн рүү халдах хүсэлгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Манай ард түмэн бие биенийхээ эсрэг дайн хийж магадгүй гэсэн бодлыг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна" гэжээ.

Киев, Москва дайсагналцахаас сэргийлэхийг эрмэлзэж байгаа ч "Украины гадаадын ивээн тэтгэгчид өөр санаатай байгаа бөгөөд Орос Украин руу дайрах ёстой хувилбарыг хэрэгжүүлэхээр шийдсэн бололтой" гэж Оросын албаны хүн нэмж хэлэв.

Эх сурвалж: RT

Тэтгэвэр нэмэгдүүлэх асуудлаар УИХ-ын чуулган хуралдаж эхэллээ
Тэтгэвэр нэмэгдүүлэх асуудлаар УИХ-ын чуулган хуралдаж эхэллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.