Энэ сарын 16-ны ням гарагт нийт 57 чингэлэг бүхий 550 мянган тонн ачаа барааг Замын-Үүд боомтоор нэвтрүүлсэн гэж УОК-ын Хэвлэлийн албанаас мэдээллээ. Тодруулбал, өдөрт 50-60 чингэлэг бүхий ачааг Замын-Үүдийн боомтоор нэвтрүүлсээр байна.
Сануулахад, БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сар орчим саатсан ачаа тээврийг яаралтай хил нэвтрүүлэх арга хэмжээний хүрээнд Халдвар хамгааллын дэглэм сахиулах үүднээс хоёр улсын хилийн голд “0” цэг байгуулан, чингэлэг тээврээр ачаа барааг нэвтрүүлэх горимд шилжүүлж, тээврийн хэрэгслийн жолооч нарыг хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагаас дайчилж нэгдсэн зохион байгуулалтад оруулан ажиллаж байгаа юм.