Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Ганц худаг дээр байгаа хүмүүс улсын өмгөөлөгчийнхөө барааг хармаар байна гэдэг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 2 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр үг хэллээ.

Тэрбээр "Улсын өмгөөлөгчийн цалинг шүүгч прокурорын цалинтай дүйцүүлж байж тогтоох байнгын хорооны санал дэмжигдээгүй. Шүд сугалах байдлаар цалингийн сүлжээг УИХ, Засгийн газар олон жилийн турш буруу практик үлдээсэн. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн С.Чинзориг шийдвэр гүйцэтгэгчийн цалинг сугалж оруулж ирээд дэмжүүлсэн. Одоо өөрөө өөртэйгээ зөрчилдсөн эсрэг зүйл ярьж байна.

Энэ хуулийн төсөв нь 2022 оны төсөвт суучихсан юм билээ. Бид баталчихсан. Үнэгүй зүйл чанаргүй байдаг. 700 мянган төгрөгийн цалин өгөөд 700 хүний эрх ашгийг хамгаал гээд байвал худлаа. Нэг өмгөөлөгчийн цалин нэмэх гэж байна гэж харахаас гадна өмгөөлүүлж байгаа хүмүүсийн эрхийг хамгаалах тухай яриад байгаа юм. Ганц худаг дээр байгаа хүмүүс улсын өмгөөлөгчийнхөө барааг хармаар байна гээд байгаа юм. Энэ хүмүүс хуулиа мэдэхгүй байгааг нь далимдуулаад өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэдгийг нь сануулахгүйгээр хүчиндэж байна. Үүний ард хэрэг тулгадаг зүйл яваад байна.

2019 онд СХД-т хэрэгт хийгээгүй нэг хүнд 15 хилс хэрэг тохсон байна. Эрүүдэн шүүдэггүй орчин үед ийм хэрэг гарсан байна. Хууль зүйн туслалцаа авах эрхийг нь төр хамгаалж өгөөгүй учраас ийм хэргүүд гараад байна. Ердөө 70 хүний асуудал ярьж байгаа" гэв.

Ч.Хүрэлбаатар: Өмгөөллийн салбарыг төрийн салбар болгох гэсэн эхний алхам энэ хуулиар тавигдаж байна
Ч.Хүрэлбаатар: Өмгөөллийн салбарыг төрийн салбар болгох гэсэн эхний алхам энэ хуулиар тавигдаж байна
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.