УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар үг хэллээ.
Тэрбээр "Төрийн албан хаагчид шиг өмгөөлөгчдийг бий болгох гэж байна. Төрөө улам данхайлгаад хувийн хэвшил хийх боломжтой ажлуудыг төр нь өмнөөс нь шүүрч авч хийх гээд байна. Өмгөөллийн тухай хуульдаа өөрчлөлт оруулаад энэ хүмүүсийн хийх гэж байгаа ажлыг илүү тодотгож өгсөн бол оновчтой байх байсан.
Харамсалтай нь хувийн хэвшлийнхэн хэрэггүй, төр өөрөө өмгөөлнө гэдэг зүйл рүү орох гэж байна. Энэ байдлаараа төрийн байгууллагууд шүүхдэлцэхдээ төрийнхөө өмгөөлөгчийг авдаг болох нь. Өмгөөллийн салбарыг төрийн салбар болгох гэсэн эхний алхам энэ хуулиар тавигдаж байна" гэв.