Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Батбаяр: Өнгөрсөн онд эмийн багцад 60 гаруй тэрбум төгрөг зарцуулсан

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 0 секунд

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр эмийн багцтай холбоотой дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр "Дахин халдвар авсан иргэдэд эмийн багцыг олгож байгаа Өнгөрсөн онд өрхийн эмнэлгээр дамжуулж олгосон 160 мянган төгрөгийн багц нь эм, өрхийн эмч нарын зардал, ажлын хөлс багтсан байсан.

Энэ багцад 60 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Энэ удаад Омикрон хувилбар хөнгөн, вакцинжуулалт өндөр байгаа учир гэртээ тусгаарлаад, эмчилж болж байгаа. Иргэн болгон багц авна гээд багцаа аваад байвал ЭМД-т байгаа таны бусад тусламж үйлчилгээнд зарцуулагдах мөнгө хорогдож байгаа. Тиймээс иргэд онцын шаардлагагүй бол багцыг заавал авах гээд байх шаардлагагүй" гэв.

Инфляц 13.4 хувьд хүрлээ
Инфляц 13.4 хувьд хүрлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд