Сүүлийн үед гадаадаас ирэх зорчигч тухайн улсдаа коронавирусээр халдварласнаас шалтгаалан нислэгт орох боломжгүй тохиолдол гарч байна.
Иймд МИАТ компани гадаадаас ирэх иргэдэд дараах зөвлөгөөг цахим хуудсаараа дамжуулан хүргэв.
Гадаадын орноос Монгол Улс руу нисэх иргэн PCR шинжилгээ өгөөд эерэг гарсан тохиолдолд Олон улсын эрүүл мэндийн байгууллагын дүрмээр тухайн илэрсэн улсдаа эмчлүүлэх үүрэгтэй. “Ковид-19” өвчний эдгэх хугацааг 10 хоног гэж тооцон эмчилгээ хийлгэсний дараа дахин PCR шинжилгээний сөрөг хариу эсвэл өвчлөөд эдгэсэн тухай эмнэлгийн бичгийг үндэслэн дараагийн нислэгээр ирэх боломжтой. Иймээс иргэд амны хаалтаа тогтмол зүүж, эрүүл мэндээ хамгаалахыг уриалжээ.