Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын чуулганы хуралдаанд хоцролт, таслалгүй оролцсон гишүүнээр Ё.Баатарбилэг шалгарав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

May be an image of 2 people and people standing2021 оны хавар, намрын чуулган нийт 61 удаа хуралджээ. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг 2021 оны хаврын чуулганы 34, намрын чуулганы 12 дугаар сарын 31-ний байдлаар 27 удаа хуралдахад ганц минутаар ч хоцролгүй бүрэн сууж ганц ч удаагийн хоцролт, таслалгүй оролцсон гишүүнээр шалгарсан талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.

May be an image of 2 people and people standing

Түүний дараа УИХ-ын гишүүн Х. Бадылхан нэг удаа 35 минутийн чөлөө авснаас бусад бүх нэгдсэн хуралдаанд оролцож, хоёрдугаар байрт шалгарсан байна.

Харин гуравдугаарт 1 удаа 8 цаг 30 минутын чөлөө авсан УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн орсон бол түүний дараа 1 удаа 13 минут хоцорч, нэг удаа чөлөө авсан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал удаалсан аж.

ҮСХ: Ядуурлын түвшин 0.6 хувь буурсан
ҮСХ: Ядуурлын түвшин 0.6 хувь буурсан
 
“Монгол Улсад онгоцны түлш нийлүүлэх тухай” ЗГ хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа
“Монгол Улсад онгоцны түлш нийлүүлэх тухай” ЗГ хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.