Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Тавинбэх: Нийт өрхийн 73 хувь нь төрөөс даах цахилгааны хөнгөлөлтөд хамрагдана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.12.31/ боллоо. Хуралдаанаар 18 асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдаанаас орон сууцны айл өрхийн сард хэрэглэх 250 квт цаг хүртэлх, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 квт цаг хүртэлх цахилгаан эрчим хүчний төлбөрийг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөн оны тавдугаар сарын 31-ны өдрийг дуустал төрөөс хариуцахаар болж шийдвэрлэжээ.

Тус шийвэрийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Засгийн газраас цахилгаан, эрчим хүчний төлбөрийг дааж байгаатай холбоотой хэрэглээ өсч, эрчим хүчний салбарт багагүй хэмжээний ачаалал ирж байгаа. Иймд бид энэ удаад төрөөс даах хөнгөлөлтөд хэрэглээний дээд хязгаарыг зааж өгсөн. Орон сууцны айл өрхийн сард хэрэглэх 250 квт цаг хүртэлх, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 квт цаг хүртэл хэрэглэсэн эрчим хүчний төлбөрийг төр хариуцана.

Нийт өрхийн 73 хувь нь төрөөс даах цахилгааны хөнгөлөлтөд хамрагдана. Энэ хөнгөлөлтөд 73 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа. Энэхүү санхүүжилтийг Ерөнхий сайдын өгсөн чиглэл, зөвлөмжийн дагуу уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүд хариуцахаар болсон" гэлээ.

Ч.Болортуяа: Хүн амын 28 хувь нь III тундаа хамрагдаад байна
Ч.Болортуяа: Хүн амын 28 хувь нь III тундаа хамрагдаад байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.