Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ, М.Тулгат тэргүүтэй АН-ын удирдлагууд Богд хааны хөшөөнд цэцэг өргөв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 5 секунд

Монгол улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойг тохиолдуулан Ардчилсан нам, С.Эрдэнэ, М.Тулгат тэргүүтэй АН-ын удирдлагууд Богд хааны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр АН-ын дарга асан С.Эрдэнэ "2007 оноос хойш Үндэсний тусгаар тогтнолыг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлыг төс, засгийн анхааралд авч бүх нийтээр тэмдэглэх болсон. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 29 бол Монгол Улсын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг тахин мандуулсны ойн өдөр юм. 1911 он бол түүхэн эх орончдыг төрүүлэн гаргасан, өөрсдийн хүчээр үндэсний тусгаар тогтнолыг олж авсан томоохон үйл явдал болсон он жил юм. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнтэй энэхүү өдрийг ард иргэд маань хэрхэвч мартаж болохгүй" гэлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дипломат цол хүртээлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дипломат цол хүртээлээ
 
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.