УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр омикрон хувилбар Монгол Улсад бүртгэгдэх эрсдэлийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Манай улсад дельта давалгааны оргил үед өдөрт 4000 тохиолдол бүртгэгдэж байсан. Омикроны халдварлах чадвар 2.5 дахин илүү тул бид хилийн хяналтаа сайжруулахгүй бол нэг сарын дараа өдөрт 10,000 тохиолдол бүртгэгдэх нь. Үүнээс 70 хувь нь хөнгөн, 30 хувь нь хүнд гэж тооцвол өдөрт 3000 хүн эмнэлэгт хэвтэх шаардлага үүснэ.
Омикрон хувилбараар вакцины 2, 3 тун хийлгэсэн хүн өвдөж байгаа. Гэхдээ гуравдугаар тунгаа хийлгэсэн бол халдвараас 70 орчим хувь хамгаалагдаж байна. Тэгэхээр 30 хувь нь өвдөнө л гэсэн үг. Ахмад настай хүмүүс гуравдугаар тунгаа хийлгэсэн ч эрсдэлд орох магадлал өндөр байна" гэв.