УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр омикрон хувилбартай холбоотойгоор дотоодод авч хэрэгжүүлэх эрсдлийн үнэлгээ хийсэн эсэхийг тодруулсан сэтгүүлчийн асуултад УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Холбогдох мэргэжлийн байгууллагууд омикрон хувилбартай холобгдуулан эрсдлийн үнэлгээ хийсэн. Омикрон хувилбар манай улсад тархах эрсдэл өндөр байгаа. Арваннэгдүгээр сарын 26-нд ДЭМБ омикрон хувилбарыг бүртгэж авснаас хойш хугацаанд халдварын давлагаа эрчтэй явагдсан. Үнтэй холбогдуулан Европын улс орнуудад олон нийтийн арга хэмжээг цуцлах, зарим хотуудад хөл хорионы дэглэм мөрдөгдөж байна. Харамсалтай нь вакцинжуулалт өндөртэй улс орнуудад явагдаж байгаа учраас бид эргээд нөхцөл байдлыг маш сайн үнэлэх шаардлага тулгарч байгаа юм.
Өөрөөр хэлбэл, эмнэлгийн ачаалал хэтэрч, халдварын огцом давлагаа үүссэн тохиолдолд халдварын түвшинг бууруулахын тулд тодорхой хорио, хязгаарлалтыг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ УОК-оос аль болох хөл хорио тогтоохгүй байх чиглэлд бодлого барьж ажиллаж байгаа. Давлагаанаас урьтаж III ундаа хамрагдах нь учирч болох эрсдлээс хамгаалагдах боломж бололцоо бүрдэнэ" гэлээ.