Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ: Хилийн 0 цэгт 99 тээврийн хэрэгсэл хүргээд байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 31 секунд

БНХАУ-ын Эрээн хот хилээ хаагаад 2 сар гаруйн хугацаа өнгөрч байна. Тэгвэл энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд “Хуан Юй ложистикс” талбайн гадна байгаа том оврын ачааг 3 хоногийн хугацаанд талбайд нэвтрүүлэхийг зөвшөөрч, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулсан байна.

Хятадын тал 20-ны өдрөөс Эрээнд гацсан 130 гаруй монгол тээврийн хэрэгслийг хилийн дундын бүс “0” цэгт хүргэх ажлыг эхлүүлж, 20-ны өдөр ачаатай 61 машин, 38 импортын шинэ автомашин, механизм, нийт 99 тээврийн хэрэгслийг хилийн дундын бүс “0” цэгт тээвэрлэж хүргэсэн. Улмаар манай талаас 21-ний өдрийн 08.00-15.10 цагийн хооронд ачаатай 61 тээврийн хэрэгсэл буюу нийт 2786 тн ачаа /барилгын материал 26 машин (1276 тн), гэр ахуйн бараа 4 машин (80 тн), хүнс 2 машин (47 тн), бэхжүүлэгч 1 машин (67 тн), бодис 2 машин (111 тн), тоног ттөхөөрөмж 2 машин (69 тн), төрөл бүрийн бараа 24 машин (965 тн)/ ачсан тээврийн хэрэгсэл болон 38 импортын шинэ автомашин, механизм /автобус, суудлын машин, ачааны машин, эксковатор/-ыг татан авах ажлыг зохион байгуулсан байна. Мөн өдрөө үдээс хойш хилийн дундын бүс “0” цэгийн чингэлэг ачих-буулгах талбайг ариутгаж, 22-ны өдөр хятадын тал үлдсэн тээврийн хэрэгслийг хүргэх ажлыг үргэлжлүүлэхэд бэлэн болгосон байна.

Хятадын талд гацсан тээврийг хэрэгслийг татан авах ажлыг хэрэгжүүлэх явцад урьдчилан тооцох аргагүй нөхцөл байдал үүсэж, асахгүй удсан зуны түлштэй тээврийн хэрэгслийг асаах, зарим машины гаалийн бүрдүүлэлт хийх, жин тонн, өндрийн хэмжээ хэтэрсэн ачааг цэгцлэх зэрэг ажлыг хятадын талаас зохион байгуулсан.

Эрээн хотын Ардын Засгийн газрын Гадаад хэргийн газраас 22-ны өдөр “0” цэгт ариутгал хийж, бүтэн өдөр өнжүүлж 23-ны өдөр үлдсэн машиныг “0” цэгт хүргэх талаар мэдэгдсэн гэж ГХЯ-наас мэдээлжээ.

Арбитрын шүүх дээрх Оюу толгойн татварын маргааныг эвийн журмаар хэлэлцэнэ
Арбитрын шүүх дээрх Оюу толгойн татварын маргааныг эвийн журмаар хэлэлцэнэ
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.