Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.12.22/ боллоо. Хуралдаанаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-т хэд хэдэн үүрэг чиглэл өгснийг танилцуулсан юм. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Ерөнхий сайдын зүгээс омикрон хувилбар бүртгэгдээгүй байгаа өнөөгийн нөхцөлд хатуу хөл хорио тогтоохгүйгээр урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг чангатгаж, гадаадаас ирж буй иргэдийг богино хугацаатай тусгаарлах шийдвэрийг гаргасан. Мөн 17 дугаар жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр хоёрдугаар сарын 2-ны өдөр тохиож байна.
Цагаан сарын баяр ойртож буйтай холбогдуулан Ерөнхий сайдын зүгээс төрийн золголтыг дахин хийхгүй байх, иргэдийг цомхон хүрээнд буюу өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх зөвлөмжийг боловсруулахыг УОК-т үүрэг болголоо" гэв.