Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАЙР СУУРЬ: Цар тахлын хуулийг сунгах асуудалд ХУУЛЬЧИД юу хэлэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 52 секунд

МАН-ын бүлгийн хуралдаанаар цар тахлын хуулийг хэлэлцэж, улмаар тус хуулийг зургаан сараар сунгахыг дэмжсэн. Тэгвэл тус асуудалд хуульчид ямар байр суурьтай байна вэ?

Ч.Өнөрбаяр: Цар тахлын тухай хууль зорилгодоо хүрч чадаагүй

Хуульч Ч.Өнөрбаяр "Цар тахлын хуулийг сунгах гэж байгааг буруу хэмээн харж байна. Нэгдүгээрт, цар тахлын хуулийг ашиглан хүний эрхийг хязгаарладаг буруу арга барил тогтчихлоо. Ингэхдээ ямар нэгэн байдлаар үг хэлэх, аливаа асуудалд шүүмжлэлтэй хандах эрхийг ч, бизнес эрхэлж буй иргэд, ААН-ын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож байгаа нь цаад утгаараа хүний эрх чөлөөг хязгаарлаж буй үндэслэлийнх нь нэг халхавч болж байна. Өнгөрсөн хугацаанд хязгаарлалт тогтоосноороо асуудал шийдэгдэхээр байсан бол өвчлөл ингэж тарж, энэ олон хүмүүс амь насаа алдахгүй, ААН байгууллагууд ч хүнд байдалд орохгүй байх байсан. Хоёр жил хязгаарлалт дунд л ажиллаж, амьдарлаа. Тэглээ гээд асуудал шийдэгдсэн зүйл байхгүй байна. Иймээс хуулийг сунгах гэж байгаа нь эрх баригч нарын өөрсдийн асуудлаа халхлах гэсэн арга хэрэгсэл гэж бодож байна.

Ковидын үеийн улсын төсвийн зарцуулалтыг ил тод болгох ёстой. Ингэхдээ хөндлөнгийн аудит оруулах нь зөв. Ковидоор дамжуулж төсвийн мөнгийг үргүй зардаг байдал замбараагаа алдлаа. Цар тахлын тухай хууль зорилгодоо хүрч чадаагүй. Үр дүнгүй хууль байгаад, түүнийг хэрэгжүүлэх хэрэг байна уу. Асуудлыг шийдэх гэж л хууль байдаг. Асуудал шийдэж чадахгүй тоо бөглөх хуулиар яах юм. Цаасан дээр гоё хууль биччихээд тэр нь иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна. Мөн чанартаа тус хууль үндсэн зорилгодоо хүрч чадсангүй" гэв.

"Хуулийн хэрэгцээ шаардлага байхгүй үед сунгах гэж байгаа нь зүйд нийцэхгүй"

Д.Үүрцайх: Ерөнхийлөгч Дээд шүүхэд хандсанаар огцрох болзлоо хангачихлаа

Хуульч Д.Үүрцайх "Энэ хуулийн хэрэгцээ шаардлага байгаа эсэх талаар эхлээд ярих хэрэгтэй байх. Манай улсын ковидын нөхцөл байдал харьцангуй намжсан байна. Бид гаднаас ирж байгаа хүмүүстээ хангалттай шинжилгээ хийгээд, хил гаалиа хамгаалж чадвал энэ хуулийг сунгах бодит хэрэгцээ байхгүй гэж үзэж байна.

Мөн энэ хууль төрийн эрх мэдлийн хуваарилалтыг алдагдагдуулж, Үндсэн хууль зөрчиж байгаа эсэх нь эргэлзээтэй байгаа юм. УИХ төсвөө хянах чиг үүрэг хэрэгжих боломжгүй болсон. Засгийн газар төсвийг дураараа шилжүүлж байна. Мөн төрийн албаны томилгоо сонгон шалгаруулалтгүй хийж байгаа. Төрийн худалдан авалтуудын асуудал бий.

Хамгийн ноцтой нь хүний эрхийн маш олон хязгаарлалтууд байна. Энэ хязгаарлалтууд Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Хуулийн хэрэгцээ шаардлага байхгүй үед сунгах гэж байгаа нь зүйд нийцэхгүй" гэв.

эг мөр боловсроогүй, бэлэн болоогүй байгаа хуулийг зөв, буруу хэмээн ярих нь өрөөсгөл"

Хуульч Ж.Эрхэмбаатар: Сэтгүүлч эх сурвалжаа нууцлахад л худал мэдээлэл  тараасан гэмт хэрэгт буруутгагдана

Хуульч Ж.Эрхэмбаатар "Цар тахлын тухай хуульд маш олон харилцаа зохицуулагдсан байгаагаас аль хуулийг нь үргэлжлүүлэн сунгах, сунгахгүй талаар сонгоогүй байгаа. Янз бүрийн эдийн засгийн дэмжлэг нь яах байгаа юм. Төсөвт бол тэр зүйлс нь тусгагдаагүй байгаа юм билээ. Жагсаал цуглаантай холбоотой заалтууд нь жагсаал цуглааны тухай хуулиар шийдэгдэх юм шиг байгаа юм. Тиймээс нэг мөр боловсроогүй, бэлэн болоогүй байгаа хуулийг зөв буруу хэмээн ярих нь өрөөсгөл" гэв.

Энэхүү хууль нь батлагдсан цагаас эхлэн дөрвөн удаагийн хуулийн өөрчлөлтөөр нийт 95 зүйл, заалтыг өөрчилсөн байна. Түүнчлэн энэ хуулийн зохицуулалтаар төрөөс явуулж буй худалдан авах ажлууд болон төрийн байгууллагуудын томилгоог шууд хийж байгаатай холбогдуулан ард түмэн ковидын хуулийг эсэргүүцэж буй. Түүнчлэн 2021 оны зургадугаар сарын 29-ний УИХ-ын чуулганы хуралдаанаар энэхүү хуулийн хэрэгжилтийг энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгасан байдаг.

“Намайг охины маань хууль ёсны төлөөлөгчөөр тавихгүй байна“
“Намайг охины маань хууль ёсны төлөөлөгчөөр тавихгүй байна“
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.