Энэ сарын 18-нд Герман улсын Бремен хотод Латин америк бүжгийн ДАШТ болно. Тус тэмцээнд оролцох эрхээ авсан "Moon dance" хамтлагийнхан өнөөдөр аян замдаа гарчээ.
“Moon dance” хамтлаг бүжигчид, менежерүүдээс бүрдсэн нийтдээ 20 гаруй гишүүнтэй. Удирдсан багш О.Саранхүү, дасгалжуулагч нь О.Оюунбат. Бүжгийн спортын тэмцээн нь хагас финал хүртэлх урьдчилсан даваа ба финал гэсэн хэд хэдэн үе шатаар үргэлжилдэг бөгөөд хамтлаг бүжигчид зургаан минутын турш бүжгийн хөдөлгөөний техникийг өндөр түвшинд гүйцэтгэдэг байна.