Монгол Улсын Засгийн газар, УОК-ын хуралдаанаар хэлэлцэж, цар тахлын нөхцөл байдлыг үнэлэн, боловсролын бүх шатны байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагаанд дараах зохицуулалтыг хийхээр болжээ. Тодруулбал, цэцэрлэгийн үйл ажиллагааг нийслэлд 12 дугаар сарын 10-наас, орон нутагт 18-наас эхлэн түр зогсоохоор шийдвэрлэжээ.
Харин эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь гэр бүлийн орчинд харах боломжгүй хүүхдийг цэцэрлэгт нь үргэлжлүүлэн сургах боломжоор хангахаар болсон байна.