Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: Зорилтод бүлгийн 50 хувийг гуравдугаар тунд хамруулбал хичээлийг 100 хувь танхимаар оруулах чиглэлийг ЕС өглөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж өндөрлөлөө.

Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө. Тэрбээр, "Өнөөдөр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 18 асуудал хэлэлцсэн. Короновирусийн тохиолдол өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал 26 хувиар буурч байна. Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 18 хувь нь вакцины гуравдугаар тунд хамрагдсан байна.

ЗГ, УОК, ЭМЯ-аас зорилтод бүлгийн 50 хувийг гуравдугаар тунд хамрагдуулж чадвал өнөөдрийн мөрдөж байгаа улбар шар түвшнээс шар түвшин болгож бууруулна. Өнөөдрийн хуралдаанаар зорилтод бүлгийн 50 хувийг гуравдугаар тунд хамруулж чадах юм бол хичээл сургуулийг 100 хувь танхимаар хичээллүүлэх чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Мөн цэцэрлэгийн 2,3 настнуудыг цэцэрлэгт хамруулах боломжтой" гэв.

С.Энхболд: Зорилтот бүлгийн 50 хувийг нэмэлт тунд хамруулбал 2-3 насны хүүхдүүдийн цэцэрлэгийг нээнэ
С.Энхболд: Зорилтот бүлгийн 50 хувийг нэмэлт тунд хамруулбал 2-3 насны хүүхдүүдийн цэцэрлэгийг нээнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд