Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2021 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн 08:00 цагаас орон даяар зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, аймаг орон нутагт энэ сарын 17-ны өдрийг дуустал, нийслэл Улаанбаатарт 21-ний өдрийг дуустал хугацаанд өдрийн таван ээлжээр шалгалтыг зохион байгуулах юм байна
Шалгалтад бүртгүүлсэн иргэд ерөнхий шалгалтын 55 онооны тестийг 60 минутад бөглөж, үүнээс 35 оноо ба түүнээс дээш оноо авсан бол эхний шалгалтад тэнцсэнээр дүгнэгдэж, дараачийн шалгалт болох монгол хэл, бичгийн 30 онооны шалгалтыг 30 минутад өгөх эрх нээгдэнэ.
Энэхүү 30 онооны шалгалт өгөх иргэн 20 оноо ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тухайн шалгалтад тэнцсэнд тооцогдон, хамгийн сүүлийн дүн шинжилгээний 15 онооны шалгалтад орох эрх нээгдэнэ. Мөн 15 минутын хугацаанд өгөх тус шалгалтаас 10 оноо ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэнцсэнд тооцогдох юм.